Categories
мэдээ нийгэм

Орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжинэ DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг Дорнод аймагт ажиллаж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах хүрээнд зохион байгуулсан “Нээлттэй аймаг” сургалт, хэлэлцүүлэгт оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хөгжлийн бодлого чиглэл болон Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн 2022-2024 онд хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөний төслийг танилцуулсан. Уг ерөнхий төлөвлөгөөнд дараах 5 үндсэн зорилгыг дэвшүүлжээ.

  • Орон нутагт иргэдийг шилжин суурьшихад дэмжих, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Иргэд шилжин суурьшихад тулгардаг хүндрэл бэрхшээлийг бууруулах
  • Дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгжийн уялдааг хангах
  • Иргэд, олон нийтийн сэтгэлгээ, хандлагад эерэг нөлөө үзүүлэх
  • Иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх

Мөн Дэд сайд М.Ганхүлэг Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газарт ажиллаж, цаг үеийн болон тулгамдаж буй асуудлаар мэдээлэл, санал солилцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *