Categories
мэдээ нийгэм

Орон нутагт хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Холбоотой ЗурагӨчигдөр орсон цас болон цасан шуурганы улмаас Өмнөговь аймгийн орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан бөгөөд өнөөдрийн /2018.01.08/ байдлаар хөдөө, орон нутагт хаасан зам, даваа байхгүй хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Гэсэн хэдий ч замын гадаргууд ихээхэн халтиргаа гулгаа үүссэн байгаа тул өдрийн цагт хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулах, үзэгдэлт хангалтгүй буюу шөнийн цагаар хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг зөвлөж байна. Мөн нийслэл хотын халтиргаа, гулгааг арилгах зорилгоор тус албаны Техник, замын хяналтын хэлтсээс Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвтэй хамтран зургаан дүүргийн хэмжээнд 25 гол гудамж, замуудад 66 тн бодис, 50 тонн давс цацуулж ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *