Categories
мэдээ нийгэм

Орон гэргүй иргэдийг нийгмийн хамгааллын тусгай төвд байлгана

Хатуу хөл хорионы хугацаанд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг Нийгмийн хамгааллын тусгай төв болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэрээт ТББ-уудад байрлуулна. Энэ арга хэмжээнд нийслэлийн томоохон худалдааны төв, захууд, авто вокзалууд, орц хонгил, гудамж талбайд хоноглон тэнүүчилж амьдарч байгаа, архины хамааралтай гэр орноосоо дайжсан, өөрийн орон гэргүй 100 гаруй иргэнийг хамруулах юм.

Тэдгээр иргэнийг бүртгэлжүүлж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, коронавируст халдвараас хамгаалах арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран зохион байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Орон гэргүй иргэдийг Нийгмийн хамгааллын тусгай төвд шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Гэр оронгүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” А/29 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлдэг “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад Улаанбаатар хотын Цагдаагийн газраас 2013 оны 06 дугаар сард хүлээлгэж өгсөн эд хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Нийгмийн Хамгааллын тусгай төв”-д хүлээлгэж өгөх ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар ажиллаж байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хүлээлгэж өгсөн, тус төвд нийгэмшиж байгаа иргэдийг 2016 оны 01 дүгээр сард багтаан “Нийгмийн хамгааллын тусгай төв”-д хүргүүлэхийг тус ажиллах хэсэгт даалгалаа. Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардал болох 650.000 төгрөгийг Нийслэлийн 2016 оны төсөвт батлагдсан тэнэмэл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэгдлээ. Мөн “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагаас хүлээж авсан иргэдийг хуулийн этгээдийн дүрэмд заасан үйл ажиллагааны чиглэлийн дагуу нийгэмд бие даан амьдрах чадварт сургах, нийгэмшүүлэх үйл явцад туслан дэмжих, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Нийгмийн хамгааллын тусгай төв”-д даалгалаа. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *