Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг ​өрсөлдөх чадвараараа тэргүүллээ

”Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс найм дахь жилдээ гаргаж буй тайлан, судалгаагаар өрсөлдөх чадвар сайтай аймгаар Орхон аймаг тодорчээ.

Удаах байруудад Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймгууд орсон байна. Өмнөх жилтэй харьцуулахад Дорноговь, Өмнөговь аймгуудын өрсөлдөх чадвар 10 болон гурван оноогоор тус тус нэмэгдсэн байна.

Өрсөлдөх чадварын судалгааг гаргахад Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Азийн сан жил бүр дэмжин, хамтран ажилласаар иржээ.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн үзүүлэлтийг нэгтгэн тооцдог ажээ.

Энэ жилийн судалгаанаас харахад нийт аймгуудын эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг гэсэн үзүүлэлтүүд буурсан бол дэд бүтэц бүлгийн оноо өссөн үзүүлэлттэй байна.

Б.НОМИНЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *