Categories
гадаад мэдээ

Оросын орлогыг Украинд шилжүүлнэ DNN.mn

Энэ оны гуравдугаар сард Брюссельд болсон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр удирдагчид Оросын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгийг Украинд туслах зорилгоор хэрхэн ашиглах талаар нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Тэгвэл Европын Холбооны улсуудын Элчин сайд нар Бельгид энэ асуудлаар нэгдсэн тохиролцоонд хүрсэн байна. Хэрэв тэдний энэ тохиролцоо Европын парламентаар батлагдвал Киев жил бүр гурван тэрбум евро буюу 3.3 тэрбум ам.доллар авдаг болох юм байна. Энэ орлогын 90 хувийг Украины Зэвсэгт хүчний хэрэгцээнд зориулж зэвсэг худалдан авахад, үлдсэнийг нь улс орноо сэргээхэд нь зарцуулахыг Европын комисс өмнө нь санал болгож байсан билээ.

ОХУ-ын Төв банкны 210 тэрбум орчим еврогийн битүүмжилсэн хөрөнгө Европын Холбооны гишүүн улсуудад өөр өөр орны дансанд янз бүрийн валютаар хадгалагдаж байгаа тул орлогын хэмжээ нь жил бүр бага зэрэг өөр гардаг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *