Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхонд зориулсан байр ашиглалтад оров

Онцгой байдлын ерөнхий газар дунд хугацааны хөтөлбөрийнхөө хүрээнд ажилтан албан хаагчиддаа зориулж бариулсан анхны орон сууц ашиглалтад оржээ. Орон сууцыг хүлээн авах ёслол өнгөрсөн пүрэв гаригт болсон байна.

72 айлын орон сууцыг Буянт-Ухаад барьж ашиглалтад оруулсан байна. Барилгын гүйцэтгэгчээр “Монгол Алтай Гоулд” компани ажиллажээ.

Шадар сайд У.Хүрэлсүхийн тайлбарласнаар бол орон сууцны үнэ зах зээлийн ханшаас хямд, 1м2 нь 1 сая төгрөгийн үнэтэй аж. Энэ хөтөлбөр зөвхөн нийслэлд гэлтгүй хөдөө орон нутагт ч хэрэгжиж байгаа. Тодруулбал, Булган аймагт 20, Завханд 30, Архангайд 35, Төв аймагт 26 , Говьсүмбэрт найман айлын орон сууцыг барьж, алба хаагчдын амьдралд бодитой хувь нэмэр оруулж байгаа юм байна. Мөн Баянзүрх дүүргийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн эзэмшлийн газарт 300 айлын “Онцгой” хотхоны орон сууцны барилгын ажлыг эхлүүлжээ. Ирэх онд 450 айлын орон сууц бэлэн болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *