Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхон онцгой байдалд ажиллана

Шинэ жилийн баяр амралт нэгдүгээр сарын 1-нээс 4-ний өдрүүдэд бүх нийтээр амрахтай холбогдуулан Онцгой байдлын албаны албан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Оны эхний өдрүүдэд зүүн зүгийн нутгаар, нэгдүгээр сарын 3-нд баруун зүгийн нутгийн зарим газраар цас орно. Нэгдүгээр сарын 2, 3-нд баруун болон говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэд аян замд гарахдаа автомашин техникийн бүрэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцаслах, замын хальтиргаа гулгаанаас үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Хэдий цас орж хүйтний эрч чангарсан ч гол мөрнүүдийн мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байж баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна.

Мөн аж ахуйн нэгж байгууллагын хувьд барилга байгууламжийн дулааны шугам сүлжээний эвдрэл, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, өдөр тутмын хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах зэргээр аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *