21 цаг 10 минутын байдлаар “Хаан гэр” ресторанд гарсан галыг бүрэн хяналтанд авчээ. Өдрийн 15.15 цагийн орчим гал гарлаа гэх дуудлага Шуурхай удирдлагын төвд ирсэнээс хойш гал унтраах 10 дугаар ангийнхан очиж бүтэн таван цаг ажилласны эцэст галыг намжаалаа. Гал унтраах явцад барилга дотор их хэмжээний согтууруулах ундаа байсан нь гал сөнөөгчдад ихээхэн хүндрэл учруулсан ажээ. Техник, хэрэгсэл багатай аврагчид газ дэлбэрч мэдэх орчинд хагас өдөр ажиллаж, аюулгүй болгосонд тэр хавийн оршин суугчид баярлаж байгаагаа илэрхийлсэн юм.