Өчигдөр болсон гамшигт үзэгдлийн улмаас 4 аймгийн 50 сумын цахилгаан тасарчээ. Цахилгааныг хэвийн болгохоор “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн ажлын хэсэг ажиллаж байна.Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр хэвлэлийн хурал 12:00 цагт ОБЕГ-ын Соёлын төвд болно.