Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын албаныхан өвөлжилтийн бэлтгэлээ шалгажээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар
томилогдсон ажлын хэсэг харьяа анги, байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хэрхэн
хангагдсныг шалгажээ.

Онцгой байдлын
хурандаа Д.Эрдэнэбаатраар ахлуулсан ажлын хэсэг дүүргүүдийн Онцгой байдлын
хэлтэс, гал түймэр унтраах, аврах ангиудын шинээр олгогдсон техник хэрэгсэл,
тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг аюулгүй ажиллуулах, засвар үйлчилгээ хийх,
дадлага олгох, чиглэлээр сургалт зохион байгуулсан эсэх, техник тоног
төхөөрөмж, багаж хэрэгслийн чадавхийг нэмэгдүүлэх талаар засвар үйлчилгээ,
бичиг баримтын бүрдэл, хаяг, паспорт хөтлөлтийг бүрдүүлсэн эсэх, хорт хий
утаанаас хамгаалах багны паспорт хөтлөлт, цэвэрлэгээ, ариутгал, хадгалалт,
тээвэрлэлтийн хэвийн ажиллагаа, намрын хуурайшилтын улирал эхэлж ой хээрийн гал
түймэр гарах эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан албан хаагчдын хувийн
бэлтгэл, ой хээрийн түймэр унтраах зориулалтын техник, багаж хэрэгслийн засвар
үйлчилгээ, шаардлагатай сэлбэг хэрэгсэл, шатахууны нөөц бүрдүүлэлт, улсын болон
орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар авсан техник, хэрэгслийн эд хөрөнгийн
бүртгэлд хамруулсан эсэх, бүртгэл арчлалт, ашиглалтыг тус тус шалгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *