Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын ажилчид цас цэвэрлэнэ

ОБЕГ цас цэвэрлэнэ зурган илэрцүүдӨнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хур тунадас орж, хүйтний эрч чангарсан. Энэ сараас улам хүйтэрч Нийслэл хотод халтиргаа, гулгаа үүсээд буй. Үүссэн нөхцөл байдлыг арилгахаар 600 орчим тонн давс, бодис цацсан ч халтиргаа багасаагүй байна. Иймд Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн иргэдийн аюулгүй байдлыг хангаж, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэхээр Саппорогийн уулзвараас Таван шар хүртэлх явган хүний замын цасыг цэвэрлэхээр болжээ. Тэд 11.30 цагт цэвэрлэгээнд гарах аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *