Categories
мэдээ нийгэм

Онцгой албан татварыг төгрөгөөр авч байна

Монгол Улсын 2014 оны төсвийн татварын орлого нэг их наяд төгрөгөөр тасарсан, энэ онд мөн дээрх хэмжээгээр тасрах нь тодорхой болсон тул УИХ 2015 оны төсвийн хуульд тодотгол хийхдээ хэд, хэдэн төрлийн татварын хуульд өөрчлөлт оруулсан юм. Онцгой албан татварын тухай хуулийн 6.5 дахь “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим, интернэт, үүрэн телефоны сүлжээ ашиглан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сар тутам 25000 америк доллартай тэнцэх хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна” гэсэн заалтын 25.000 америк доллартай гэснийг 36.250.000 төгрөгтэй болгож өөрчилсэн юм. Мөн 6.6 дахь “Онцгой албан татварыг ногдуулахдаа Монголбанкнаас тогтоосон тухайн өдрийн төгрөгийн америк доллартай харьцах албан ёсны ханшийг үндэслэнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр онцгой албан татварыг ам.доллараар авахаа больж, нэгдүгээр сарын 23-наас эхлэн төгрөгөөр тооцдог болоод байна.

Импортын суудлын авто машинд ногдуулах онцгой албан татвар:

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /см3/

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /ам.долларт шилжүүлснээр/

үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/

0-3 жил

4-6 жил

7-9 жил

10 ба түүнээс дээш жил

1.

1500 ба түүнээс доош

500

1000

2000

6000

2.

1501-2500

1500

2000

3000

7000

3.

2501-3500

2000

2500

4000

8000

4.

3501-4500

4500

5000

6500

10500

5.

4501 ба түүнээс дээш

7000

7500

9000

13000

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *