Нийслэлийн иргэдэд цахимаар газар өмчлөх тухай яриа гарснаас хойш яг
жилийн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн тавдугаар сард 52 байршилд
иргэдээс саналыг нь авч газар өмчлүүлэхээр болсон талаар мэдээлж байсан ч
тэгсхийгээд намжсан. Ямар учраас газар өмчлөх ажил ийнхүү удааширсан
мөн хаана, хэзээ, хэрхэн газар өмчлүүлэхээр зэхэж байгаа талаар дараах
мэдээллийг багцлан хүргэж байна.
Журмыг энэ сард НИТХ хэлэлцэнэ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын 2013 оны тавдугаар
сарын 30-ны өдрийн тогтоолоор нийслэлийн иргэнд гэр бүлийн зориулалтаар
өмчлүүлэх газрын байршлыг тогтоосон. Нийт 15.3 мянган га газраас
хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж сургууль, цэцэрлэг, эмнэлэг
барих, зам, дэд бүтэц, ногоон байгууламж барих газраа хасаад
ойролцоогоор 160 мянган иргэн газар өмчилж авах боломжтой болно.
“Иргэдэд өмчлөх газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө буюу загвар
төлөвлөлтийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас, цахимаар өмчлөл
явуулах программыг Мэдээллийн технологийн газраас боловсруулж бэлэн
болгоод байна. Одоогоор иргэдэд цахимаар газар өмчлүүлэх журмыг
боловсруулж НИТХ-д өргөн барьсан. Энэ сард НИТХ-ын ээлжит бус
хуралдааныг зарлах болов уу. Тэр үед энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх
байх” гэж нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар
ярилаа. Ийнхүү НИТХ-аар газар өмчлүүлэх журам, хэсэгчилсэн ерөнхий
төлөвлөгөөг баталсны дараа иргэдэд нээлттэй мэдээлэл түгээж иргэд
онлайнаар хүсэлт гаргах боломжтой болох гэнэ.
Иргэд 0.05 га газар өмчилнө
Мөн анхаарал татаад байгаа нэг чухал асуудал бол өмчлүүлэхээр зэхэж
байгаа 52 байршилд иргэдэд 0.07 га биш 0.05 га газар олгохоор төлөвлөсөн
байна. “Газрын тухай хуулинд нийслэлийн иргэнд газар өмчлүүлэхдээ 0.07
га хүртэл газрыг өмчлүүлнэ гэж заасан байгаа. Заавал 0.07 га газар
өмчилж авах эрхтэй гэсэн үг биш шүү дээ. Нийслэлийн Ерөнхий
төлөвлөгөөний газраас газрын нөөц бололцоог ашиглан аль болох олон
иргэнд газар өмчлүүлэх үүднээс иргэдэд 0.05 га газар өмчлүүлэхээр
төлөвлөсөн” гэж НӨХГ-ын Газар өмчлөл, өмчийн менежментийн газрын дарга
Т.Соёлхүү хэлж байна.
Мөн одоогоор нийслэлд оршин суугаа газраа өмчилсөн иргэдийн дийлэнх
хувь нь 0.07 га газарт хүрэхгүй буюу олонх нь 0.03-0.06 га газар өмчилж
авсан байдаг ажээ.
Хашааны газар өмчлүүлэх ажил хэвийн үргэлжилж байна
Иргэдэд оршин суугаа болон худалдаж авсан хашааны газар өмчлүүлэх ажил
өмнөх журмын дагуу хэвийн үргэлжилж байгаа аж. Өөрийн оршин суугаа
газраа өмчилж авахыг хүссэн иргэд харъяа дүүрэгтээ хандан газраа өмчлөх
бүрэн боломжтой болох юм.
Хоосон газар хашаа татаад ямар ч нэмэргүй
Шинээр газар өмчлүүлэх байршлууд нэгэнт тодорхой болсон учраас иргэд
“Юмыг яаж мэдэхэв. Эхлээд хашаагаа татчихаад дараа нь газраа өмчлөх
ажлаа хөөцөлдөнө” гээд хоосон газар хашаа хатган, шон босгочихсон
тохиолдол цөөнгүй. Харин албаныхан “Ийнхүү хоосон газар хашаа хатгаад
ямар ч нэмэргүй. Тухайн байршилд хүсэлтээ онлайнаар ирүүлсэн иргэдийг
сонгон тухайн газрыг нь олгоно. Ямар ч найраагүй” гэдгийг албан ёсоор
мэдэгдэж байна.
Хаана хаана газар өмчлүүлэх вэ?
НИТХ-ын шийдвэр гармагц гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд
өмчлүүлэх газрын байршил болон хэмжээг хүснэгтээр танилцуулъя.
Иргэдэд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ
|
|
/га/ |
Нэг. Баянзүрх дүүрэг |
||
1 |
23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд байршуулан |
54.0 га |
2 |
23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд байршуулан |
22.0 га |
3 |
20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд байршуулан |
32.0 га |
4 |
20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд байршуулан |
87.0 га |
5 |
20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд байршуулан |
117.0 га |
6 |
20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд бйршуулан |
166.0 га |
7 |
20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд байршуулан |
366.0 га |
8 |
20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд байршуулан |
71.0 га |
9 |
20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд байршуулан |
49.0 га |
10 |
20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд байршуулан |
10.0 га |
11 |
20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд байршуулан |
52.0 га |
12 |
20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд байршуулан |
67.0 га |
13 |
20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд байршуулан |
84.0 га |
14 |
9, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд байршуулан |
30.0 га |
15 |
9, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улиастайн аманд байршуулан |
25.0 га |
БҮГД |
1232.0 га |
|
Хоёр. Хан-Уул дүүрэг |
||
16 |
13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хурганы аж ахуйн урд хөндийд төлөвлөж буй Аж үйлдвэрийн паркийн зүүн энгэрт байршуулан |
97.0 га |
17 |
13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул тосгоны урд хэсэгт байршуулан |
316.0 га |
18 |
12 дугаар хорооны нутаг Хапитатын амины сууцын хойд талд байршуулан |
112.0 га |
19 |
12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Биокомбинатын зүүн урд хөндийд байршуулан |
155.0 га |
20 |
13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 7 дугаар хэсгийн задгай, Өлзийт Гавжийн шандийн орчимд байршуулан |
1739.0 га |
21 |
10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морингийн гэр хорооллын баруун урд талд байршуулан |
67.0 га |
22 |
13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хурганы аж ахуйн урд хөндийд төлөвлөж буй Аж үйлдвэрийн паркийн зүүн энгэрт байршуулан |
104.0 га |
БҮГД |
2590.0 га |
|
Гурав. Сонгинохайрхан дүүрэг |
||
23 |
32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтийн баруун талд байршуулан |
565.0 га |
24 |
32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтэд байршуулан |
180.0 га |
25 |
32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтэд байршуулан |
76.0 га |
26 |
32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баруун туруунд байршуулан |
227.0 га |
27 |
22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тахилтын аманд байршуулан |
184.0 га |
28 |
21 дугаар хорооны нутаг дэвсгэрт 361 –ийн гарамын орчимд байршуулан |
785.0 га |
29 |
21 дугаар хорооны нутаг дэвсгэрт 361 –ийн гарамын орчимд байршуулан |
71.0 га |
30 |
21 дугаар хорооны нутаг дэвсгэрт 361-ийн гарамын зүүн хойд талд байршуулан |
517.0 га |
31 |
21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хужиртын даваа орчимд байршуулан |
340.0 га |
32 |
21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ар шижиртийн аманд байршуулан |
280.0 га |
33 |
21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ар шижиртийн аманд байршуулан |
223.0 га |
34 |
21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ар шижиртийн аманд байршуулан |
46.0 га |
35 |
21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бурхантын аманд байршуулан |
399.0 га |
36 |
21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сайр уулын өвөрт байршуулан |
69.0 га |
37 |
21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагаан чулуутын аманд байршуулан |
576.0 га |
38 |
21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Халзан мухарын аманд байршуулан |
289.0 га |
39 |
21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тарвагатайн аманд байршуулан |
184.0 га |
40 |
21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тарвагатайн аманд байршуулан |
353.0 га |
41 |
21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саалийн аманд байршуулан |
783.0 га |
42 |
21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Рашаантын аманд байршуулан |
1064.0 га |
43 |
21 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оорцогийн аманд байршуулан |
807.0 га |
БҮГД |
8018.0 га |
|
Дөрөв. Сүхбаатар дүүрэг |
||
44 |
16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоосгоны үйлдвэрийн орчимд байршуулан |
64.0 га |
45 |
16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоосгоны үйлдвэрийн орчимд байршуулан |
23.0 га |
БҮГД |
87.0 га |
|
Тав. Налайх дүүрэг |
||
46 |
5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мянганы замын урд талд, Хэнтий чиглэлийн авто зам дагуу байршуулан |
166.0 га |
БҮГД |
166.0 га |
|
Зургаа. Багануур дүүрэг |
||
47 |
2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нуурын хорооллын хойд талд байршуулан |
950.0 га |
48 |
4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тариан булаг орчимд байршуулан |
526.0 га |
49 |
4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тариан булаг орчимд байршуулан |
376.0 га |
БҮГД |
1852.0 га |
|
Долоо. Багахангай дүүрэг |
||
50 |
2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын чанартай авто замын зүүн талд Урд дэлд байршуулан |
160.0 га |
51 |
2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын чанартай авто замын зүүн талд Урд дэлд байршуулан |
611.0 га |
52 |
2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Суурьшлын бүсийн хойд талд байршуулан |
593.0 га |
БҮГД |
1364.0 га |
|
НИЙТ |
15 309.0 га |