Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэл хийхээр болжээ.
Тодруулбал, Нийслэл хотын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажил үйлчилгээ, 2016 оны эхний 10 сард үйлдэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлт, анхаарах асуудал, Нийслэлийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хурал 11.30 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газарт болно.