2020.07.09-ны өдөр Турк улсаад Монгол улс руу нисэж байсан МИАТ-ийн нислэгийн үед Архуст сумын иргэн Г.Ганзориг Д.Болортуяа нарын ихэр охид болох Энхжигүүр Энхцэлмэг нар мэндэлжээ. Тухайн үед тус онгоцонд эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид зорчиж яьсан бөгөөд охидыг эх барьж авсан байна. Энэхүү үйл явдал нь нислэгийн үеэр онгоцонд ихэр хүүхэд мэндэлсэн дэлхийн АНХНЫ тохиолдол юм. Ихэр охидууд аав ээжийнхээ 4 дэх хүүхдүүд бөгөөд ээж Д.Болортуяад “Алдарт эхийн одон”-г аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Магнайбаяр Засаг даргын нэрэмжит үзлэгээр сумдад ажиллаж байх үеэрээ сумын удирдлагуудтай хамт гардуулан өглөө.