Америкийн
иргэн Блэйн Гибсон өчигдөр Мозамбик улсын эргээс онгоцны хэлтэрхий олсон
билээ. Тэрбээр уг хэлтэрхийг хоёр жилийн өмнө сураггүй алга болсон
Малайзын “МН370” онгоцынх байж магадгүй хэмээн хэвлэлд ярьсан юм. Энэхүү
мэдээллийн дагуу Малайзын Тээврийн яамны төлөөлөгчид Мозамбик улсад
хүрэлцэн ирж, уг хэлтэрхийг шинжилж байна. “Уг хэлтэрхий “МН370” онгоцны
хэлтэрхий байх өндөр магадлалтай. Марк нь адилхан байна” хэмээн
Малайзын шинжээч мэдэгдсэн юм.
“Хэлтэрхийг 24 цаг шинжилсэний эцэст
“МН370” онгоцных болохыг тогтоосон. Эцсийн дүгнэлтийг олон улсын
шинжээчид гаргах болно. Тэд шалгах шаардлага байхгүй. Учир нь энэ
хэлтэрхий “МН370”-ийнх” хэмээн нэгэн шинжээч ярьжээ.
Өнгөрсөн оны долоодугаар сард Францын
Рюнион арлын орчмоос онгоцны хаалга, далавч, гурван ширхэг усны сав,
амны цаас болон угаалгын өрөөний суултуур, сэнс зэргийг олсон билээ.
Урьдчилсан байдлаар эдгээр хэлтэрхий нь “МН370”-ийнх болохыг тогтоосон
юм.
Мөн энэ оны эхээр Малайзын эргээс
онгоцны сэг байх магадлалтай хэлтэрхийнүүд олдсон. Энэ явдлаас долоон
хоногийн дараа Тайландын эргээс мөн онгоцны сэг байх магадлалтай хэсгүүд
олдсон билээ. Өнөөг хүртэл эдгээр хэлтэрхийнүүд ямар онгоцных болохыг
тогтоогоогүй байна.