Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш амьгүй нярай хаясан тохиолдол дөрвөн бүртгэгджээ

Баянзүрх дүүргийн 24 хороонд жирэмсэн эмэгтэй хүүхдээ бие засах газар унагаасан байна” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 29-нд цагдаагийн байгууллага шалгахад Баян-Өлгий аймгийн харьяат, зургаан сартай жирэмсэн 26 настай эмэгтэй 52см урттай, 2,8 кг амьгүй ургийг бие засаж байгаад унагасан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 27 хороонд байрлах хүнсний дэлгүүрт 17 настай эмэгтэй “А” нь өөрийн төрсөн хүү сар гарантай эрэгтэй хүүхдийг төрсөн эцэг гэх 20 настай Э-д өгнө гэж орхиж явсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. 2018 он гарснаас хойш Цагдаагийн байгууллагад амьгүй нярай хаясан тохиолдол дөрвөн бүртгэгдээд байна.

Эрүүгийн хуулийн тусгай анги:

АРАВДУГААР БҮЛЭГ

ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

10.5 дугаар зүйл.Эх нярай хүүхдээ алах

1.Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

16.3 дугаар зүйл.Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх

1.Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *