Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр он гарснаас хойш аймгийн хэмжээнд 13 эх ихэр хүүхэд төрүүлжээ.
Эдгээр эхчүүд бүгдээрээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржсан бөгөөд одоо эсэн мэнд бойжиж байгаа аж.
Өнгөрсөн онд 30 эх ихэр хүүхэд гаргаснаас гурав нь Алтай, Баяннуур, Цэнгэл сумдын Эрүүл мэндийн төвд бүртгэгджээ. Харин 2010 оноос хойш аймгийн хэмжээнд ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдийн тоо 210 байна. Үүнээс нэг эх 2015 онд гурван ихэр төрүүлж байжээ.