Он гарсаар долдугаар сарын 23-ны өдрийг хүртэл 13 аймгийн 36 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 68 тохиолдол гарч, 59 хүн амь насаа алдсан байна. Амиа алдсан иргэдийн 50 нь том хүн, 9 хүүхэд байна. Нийт бүртгэгдсэн усанд осолдсон тохиолдлын 88 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа юм. Оны эхний зургаан сарын байдлаар нийт 34 хүн усанд осолдсон бол долоодугаар сар гарч, амралт, аялал зугаалга эхэлснээр усны ослын тоо нэмэгдэж, зөвхөн энэ сард 25 хүн усны ослоор амь насаа алджээ.