Categories
гадаад мэдээ

Омикрон хувилбарыг судалсан анхны дүгнэлт гарав

Их Британийн Лондонгийн Эзэн хааны коллежийн судлаачид “Ковид-19”-өөр халдварлаад эдгэрэх нь омикрон хувилбараар халдварлахаас маш бага буюу дөнгөж 19 хувиар хамгаалж байгааг тогтоожээ. Судлаачдын тооцоолсноор энэ нь вакцины хоёр тунг тариулсантай /20 хувь/ ойролцоо байна гэсэн үг аж. Харин нэмэлт тунг тарихад омикрон халдварлахаас 55-80 хувиар хамгаалж байгаа юм байна. Эзэн хааны коллежийн судлаачдын баг Англид арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 11-ний хооронд PCR шинжилгээгээр батлагдсан “Ковид-19”-ийн бүх тохиолдлыг нарийвчлан шинжилж судалсан нь омикрон хувилбар нь хүний бие дэх эсрэг биетээс хэрхэн зайлж буй талаар хийгдсэн хамгийн гол судалгаа болоод байна. Энэхүү судалгааны үр дүн омикрон хувилбарыг өмнө нь халдвар аваад эдгэрсэн, вакцины хамгаалалтаас зугтах чадвартай, мөн өмнөх хувилбаруудаасаа хурдан халдварладаг гэж урьдчилан таамаглаж байсантай таарсан байна. Гэхдээ шинжилгээний хариу нь эерэг гарч, халдварын шинж тэмдэг илэрсэн юмуу эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн үзүүлэлтээс омикрон хувилбарыг дельтатай харьцуулахад хөнгөн өвчлүүлдэг гэж үзэх нотолгоо байхгүй гэдгийг судлаачид цохон тэмдэглэсэн байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *