Categories
мэдээ нийгэм

Олон зуун хүн гэмтэж бэртлээ

Каталон мужыг тусгаар улс болгох эсэх талаарх санал асуулгын явцад хүний эрх, эрх чөлөө бүдүүлгээр зөрчигдсөнийг эсэргүүцэж 40 гаруй Үйлдвэрчний эвлэл болон Каталоны нийгэмлэг хамтран маргааш бүх нийтийн ажил хаялт зохион байгуулна гэж мэдэгдлээ. Мөн энгийн иргэдийн эсрэг цэрэг цагдаагийн хүч хэрэглэснийг Барселоны мэр Ада Колау зэмлэн буруу шаасан байна. Харин Испаний Ерөнхий сайдын орлогч Сорайя Саенц де Сантамария “Цэрэг цагдаа мэргэжлийн төвшинд ажилласан” гэсэн бол ДЯЯ-ны сайд “Хууль зөрчсөн 92 хэсгийн үйл ажиллагааг зогсоох явцад 12 цагдаагийн ажилтан гэмтэж бэртсэн” гэж мэдэгджээ. Харин Каталоны засаг захиргаа Испаний Засгийн газраас явуулсан цэрэг цагдаа 2300 сонгуулийн хэсгийн 319-ийг хүчээр хааж, резинэн сумаар буудаж, муна хэрэглэснээс олон зуун жирийн иргэд гэмтэж бэртсэн гэж мэдэгдсэн байна. Испаний баруун хойд талд орших Каталон автономит муж нь 7.5 сая хүн амтай өөрийн хэл, соёлтой тус улсын хамгийн баян муж юм.

Г.АМАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *