Монгол Улс эдийн засгийн хүндрэлд орж, Олон улсын валютын сангаас санхүүгийн тусламж хүссэн тухай “Financial Times” сонин мэдээлжээ.Уг асуудлаар ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан баг энэ сарын сүүлээр Улаанбаатар хотноо ирж, Засгийн газартай хэлэлцээ хийхээр болсон байна.
Монгол Улс ОУВС-ийн “Стэнд Бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан ч уг хөтөлбөрт хамрагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байгааюм.
Мөн Монгол Улс Хятад улсад нийлүүлдэг нүүрс, зэс, алтны экспортоор эдийн засгаа сайжруулна хэмээн горьдлого тавьж байгаа ч түүхий эдийн үнэ энэ намар хамгийн доод цэгтээ хүрээд буй. Түүнчлэн тус улсын төсвийн алдагдал, цалин тэтгэврээ тавьж чадахгүйд хүрсэн зэрэг нь эдийн засгийн хүндрэл бодитоор нүүрлэснийг илтгэх болжээ.
Цаашид Монгол Улсын төсвийн алдагдал ДНБ-ий 20 хувьд хүрч, ирэх онд тус улсын хувийн болон улсын өр хоёр тэрбум ам.долларт хүрэх хүлээлттэй байна. Улсын нийт өр нь 23.5 тэрбум ам.долларт хүрч байгаа нь 12 тэрбум ам.доллараар хэмжигддэг тус улсын эдийн засгаас хоёр дахин их үзүүлэлт юм.
Үүнээс 8.4 тэрбум ам.долларыг Засгийн газрын өр эзэлж байгаа аж. Тус улсад нүүрлэж буй эдийн засгийн хүндрэл, дотоод валютын уналтын эсрэг Монгол Банкнаас арга хэмжээ авч бодлогын хүүг 4.5 хувиар өсгөөд байгаа юм.
ОУВС-ийн хөтөлбөр ирэх долоо хоногт Вашингтон хотод эхэлнэ гэж “Financial Times” мэдээлжээ.
Эх сурвалж: Financial Times