Categories
мэдээ соёл-урлаг

Олон улсын тэмцээнээс нугараачид мөнгөн цом хүртэв

ОХУ-ын Москва хотод Олон улсын циркчдийн тэмцээн энэ сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагджээ. Тус тэмцээнд манай улсын циркийн жүжигчид уран нугаралтын төрлөөр оролцсон. Улмаар мөнгөн цом хүртжээ.

Тус наадам энэ жил 15 дахь удаагаа ОХУ-ын алдарт жүжигчин Юрия Никулины 95 насны ойн хүрээнд зохион байгуулагдсан байна. Тэмцээнд БНАСАУ, БНХАУ, ОХУ зэрэг 20 гаруй орны циркчин уран нугаралтын үзүүлбэрээр өрсөлджээ. Үүнээс Буриад улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Сэлэнгэ багштай таван уран нугараач “Аватар” үзүүлбэрээрээ оролцож, мөнгөн цом хүртсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *