Categories
мэдээ нийгэм

Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн холбоо Монголын хоёр сэтгүүлчид хүндэтгэл үзүүлжээ

Арав болон түүнээс олон олимпийн наадам сурвалжилсан спортын 100 сэтгүүлчдийг Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн холбооноос (AIPS) алдаршуулжээ.

Уг ёслол Рио де Жанейрогийн Барра да Тижука дүүрэг дэх “Tokyo 2020 Japan House”-д болсон юм.

Олимпоор мэргэшсэн 100 гаруй ган үзэгт хал цэргүүдийн дунд Монголын хоёр төлөөлөгч багтсан байлаа. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан 13 дахь олимптоо ажиллаж буй бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатарын 10 дахь наадам нь Рио байлаа.
AIPS ахмад сэтгүүлчиддээ өөрсдийн албан ёсны хамтрагч “Hanov”-ийн бүтээсэн олимпийн галт бамбарын загварыг гардуулж хүндэтгэл үзүүлжээ.

AIPS 2012 оны Лондоны олимпоос хойш гурав дахь удаагаа 10 олимпийн босгыг давсан ахмад, ган үзэгтнүүдээ ийнхүү алдаршуулж байгаа юм.

Б. МӨНГӨНСОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *