2019 онд олон улсын уламжлалт олимпиадад оролцож медальт болон шагналт байр эзэлсэн 12 сурагчийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг шинэ оны босгон дээр хүлээн авч уулзлаа.
Олон улсын уламжлалт олимпиадаас Монголын сурагчид нэг алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль, шагналт байр хоёрыг эх орондоо авч ирсэн байна. Салбарын сайд сурагчид болон тэдний эцэг, эх, багш нарт баяр хүргээд алтан медалийн эзэнд таван сая, мөнгөн медальтнуудад гурван сая, хүрэл медалийн эздэд нэг сая, шагналт байр эзэлсэн сурагчдад хагас сая төгрөгийн батламж гардуулж, ирэх онд амжилтаа ахиулж, улсынхаа нэрийг улам мандуулахын ерөөл өргөлөө. Батламж гардуулах ёслолд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар оролцов.
Олон Улсын математикийн 60 дугаар олимпиад (Англи улс, Батт хот):
- М.Өнөболд Алт /Нийслэлийн нэгдүгээр сургууль/
- Э.Эрдэнэбилэг Мөнгө /Нийслэлийн 11 дүгээр сургууль/
- О.Мишээл Хүрэл /Шинэ Монгол сургууль/
- Б.Долгормаа Хүрэл /Олонлог сургууль/
- Б.Батмэнд Хүрэл /Нийслэлийн нэгдүгээр сургууль/
- А.Пүрэвзаяа Шагналт байр /Олонлог сургууль/
Олон Улсын физикийн 50 дугаар олимпиад (Израйль улс, Тель Авив хот):
- Б.Итгэл Хүрэл /Сант сургууль/
- Б.Хонгор Хүрэл /Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургууль/
- Б.Цолмон Шагналт байр /Нийслэлийн нэгдүгээр сургууль/
Олон Улсын химийн 51 дүгээр олимпиад (Франц улс, Парис хот):
- А.Ашид Хүрэл /Орчлон сургууль/
- Б.Арвин Хүрэл /Шинэ эхлэл сургууль/
Олон Улсын мэдээлэл зүйн 31 дүгээр олимпиад (Азарбейжан улс, Баку хот):
- А.Нямдаваа Мөнгө /Сант сургууль/