Олон Улсын Математикийн 60 дугаар Олимпиад Их Британи улсын Батт хотод явагдаж Монгол Улсын баг 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль, 1 тусгай шагнал хүртэж багаараа 116 орноос 26-р байранд орлоо. БСШУСЯ-наас наадмын өмнө салбарын шилдгээр тодорхойлж, Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан Нийслэлийн 1-р сургуулийн математикийн багш н.Баянбатын бэлтгэн оролцуулсан шавь энэ олимпиадаас Монголын анхны алтан медалийг авчрав.