Categories
мэдээ соёл-урлаг

Олон улсын хөөмэйчдийн “Хай Мори” уралдаанд Э.Баатаржав дэд байрт шалгарлаа

ОХУ-ын соёлын яам, Хакасын Засгийн газартай хамтран олон улсын мэргэжлийн хөөмэйчдийн “Хай Мори” уралдааныг Абакан хотноо энэ сарын 16-18 нд зохион байгуулав. Тус уралдаанд өнөө цагт хөөмэй өндөр хөгжсөн ОХУ-ын Тува, Уулын Алтай, Башкортостан, Саха Якут, Халимаг, Буриад, Монгол, Өвөрмонгол, Шинжан Алтай аймаг зэрэг 9 орны хөөмэйчид ур чадвараа сорив. Наадмын нээлт Енисей мөрний эрэг дээр тэдний уламжлалт зан үйлээр эхлэж, Хакасын Бүгд найрамдах улсын филармони, Үндэсний төв театрт хөөмэйн 6 төрлөөр ур чадвараа сорьсон нь үзэгч олны сонирхлыг ихэд татаж байв. Хоёр өдөр үргэлжилсэн тус наадмын төгсгөлд гала тоглолт болж, дүнгээ гаргахад тэргүүн байрын шагналыг Тувагийн залуу хөөмэйч Романов эзэлсэн бол дэд байрт Монгол улсын хөөмэйч, туульч Э.Баатаржав шалгарч мөнгөн медаль хүртэв.

Удаах байрт Өвөрмонгол, Уулын Алтайн хөөмэйчид шалгарсан юм. Энд нэг ажиглагдсан зүйл бол хөөмэйн эх орон Монголоос шүүгчээр оролцохыг цаашид анхаарууштай санагдсан. Хөөмэйч Э.Баатаржав 6 төрөл тус бүрд оролцож бүтээлээ толилуулснаас гадна “Алтай ятга”, “Цуур” зэрэг хөгжмөө энэ үеэр сурталчилжээ. Мөн энэ үеэр Абакан хотод Хэвлэлийн бага хурал болж наадам зохион байгуулагч Вячеслав Инкизеков, Артур Марлузов/Хакас/ мөн Якут, Башкортостан, Халимаг, Хятадын төлөөлөгчид туршлагаа хуваалцаж санал бодлоо солилцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *