“2021 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс зургаадугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Иймд Коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй.
Тухайн өдөр үзэсгэлэн худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхад анхаарч Аймаг, нийслэл захирамж гарган хэрэгжилтийг хангуулж, холбогдох ажлыг зохион байгуулахыг чиглэл болгож байна.