Categories
мэдээ нийгэм

“Олон улсын эрүүл мэндийн манлайлал хөтөлбөр” Цэнхэрмандал суманд зохион байгуулагдлаа

Чусонь болон МҮИС-ийн хэрэгжүүлж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн хүрээнд 7 сарын 1-ээс 3-ны хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд “Олон улсын эрүүл мэндийн манлайлал хөтөлбөр” амжилттай зохион байгуулагдлаа. Төслийн дарга Ким Жинь Хый-ийн удирдлаган дор МҮИС-ийн багш, эмч болон сувилахуйн оюутнуудын бүрэлдэхүүнтэй эмчилгээний баг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвд зүрхний бичлэг, ЭХО, уламжлалт эмчилгээ зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Түүнчлэн “Бодисын солилцооны хам шинжээс урьдчилан сэргийлэх болон хянах”, “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх компанит ажил”, “Хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн сургалт” зэрэг үйл ажиллагааг нутгийн иргэдэд зориулан зохион байгуулав.

Энэ удаагийн “Олон улсын эрүүл мэндийн манлайлал хөтөлбөр” нь өнгөрсөн 2017 оноос эхлэн БНСУ-ын Боловролын яам болон Солонгос судлалын сангийн дэмжлэгтэйгээр явагдаж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн нэг хэсэг бөгөөд Чусонь Их Сургууль, МҮИС-ийн АУС-ийн багш нар болон Сувилахуйн тэнхимийн оюутнуудын хамтарсан төсөл юм. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Чусонь Их Сургууль явагдах үйл ажиллагааг төлөвлөж байсан боловч энэ жил онцгойлон ковид 19 цар тахлын улмаас МҮИС-ийн АУС, Сувилахуйн тэнхимийн багш, оюутнууд гол цөм нь болж хөтөлбөрийг төлөвлөж, дангаараа хэрэгжүүлсэн.

Сайн дурын үйл ажиллагааны баг нь нутгийн иргэдийн зүрх судасны эрүүл мэндийн түвшинг үнэлэхийн тулд зүрхний бичлэг хийх аппрат, ЭХО үзлэгийн тоног төхөөрөж,Inbody буюу биеийн бүтэцийн анализ хийх төхөөрөмж, сахар болон шээсний шинжилгээний иж бүрдэл зэрэг сүүлийн үеийн эмчилгээний багаж хэрэгсэлтэйгээр очиж эрүүл мэндийн үзлэг хийсэн. Эрүүл мэндийн үзлэгийн үр дүнд дүн шинжилгээ хийж тухай үйлчлүүлэгчид тохирсон эрүүл мэндийн зөвлөгөө болон мэдээлэл өгсөн.Нутгийн иргэд энэ удаагийн сайн дурын үйл ажиллагааг өндөрөөр үнэлсэн юм. Цаашлаад хорт хавдраар өвчлөгсдийн хувь өсч байгаа ч анхан шатанд нь илрүүлэхэд хүндрэлтэй байгаа Монголын нөхцөл байдлыг харгалзан үзэж “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 7 зөвлөмж”-ийгкомпанит ажлын хүрээнд танилцуулсан. Мөн нутгийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахын тулд фтор түрхлэг хийж, дүрс бичлэг ашиглан амны хөндийн эрүүл мэндийн ач холбогдол болон амны хөндийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах тухай сургалт явуулсан.

Цэнхэрмандал сумын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвийн холбогдох хүмүүс болон нутгийн иргэд “Хол газраас биднийг зорин ирж бидний эрүүл мэндийн төлөө шинжилгээ, оношилгоо, эмчилгээ хийж өгсөн бүх хүмүүст талархаж байна” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлжээ.

Энэ удаагийн сайн дурын үйл ажиллагаанд оролцсон сувилахуйн 3-р курсын оюутан С. Тунгалаг нь “Нутгийн иргэдэд чин сэтгэлээсээ тусалж чадсандаа баяртай байна. Уг сайн дурын үйл ажиллагаанд оролцох боломжийг өгсөн төслийн дарга Ким Жинь Хый багш, МҮИС-ийн Сувилахуйн танхимийн багш нартаа баярлалааа, олон зүйл сурсан” хэмээн дамжуулсан. МҮИС-ийн АУС-ийн захирал С. Сэдэддулам нь “Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Чусонь Их Сургуультай хамтран ажиллаж, олж мэдсэн туршлага дээрээ үндэслэн манай сургуулийн эмчилгээний баг “Олон улсын эрүүл мэндийн манлайлал хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлсэн үнэтэй цаг байлаа. Цаашид бид нутгийн иргэдийн эрүүл мэндийн асуудал болон амьдралын чанарыг сайжруулахын тулд эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг бие даан өөрсдөө төлөвлөж, хэрэгжүүлж, ур чадвараа сайжруулахад энэ үйл ажиллагаа их туснэмэр боллоо. Мөн их сургууль нь орон нутгийнхаа төлөө ямар нэгэн үүрэг хүлээж, үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэдгийг бодож эргэцүүлсэн цаг байлаа. Төлсийн багийн харамгүй дэмжлэгт дахин талархаж байна” хэмээн хэлсэн юм.

Энэ удаагийн сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан МҮИС-ийн багш, эмч, оюутнууднаас бүрдсэн эмчилгээний баг их сургуулийн үйл ажиллагааны нэг болох сайн дурын үйл ажиллагаань их утга учиртай бөгөөд баяр хөөр, урам зориг өгч байгаад талархаж байгаа гэдгээ уламжлан уг үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлнэ гэдгээ хэлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *