Categories
мэдээ соёл-урлаг

Олон улсын 201 уртын дуучид өрсөлдөж байна

Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын мэндэлсний 85 ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Н.Норовбанзадын агсны нэрэмжит уртын дуучдын олон улсын анхдугаар уралдааныг энэ сарын 8-10-ны хооронд Улаанбаатарт хотноо зохион байгуулж байна.

Энэхүү тэмцээнд 45 хүртэлх насны мэргэжлийн дуучид болон ардын авьяастан, оюутнууд оролцож байгаа юм. Өмнөх жилүүдэд тус уралдаанд 100 гаруй хүн оролцож байсан бол энэ жил 201 уртын дуучин оролцож, цар хүрээгээ тэлсэн байна.

Тухайлбал, ардын авьяастны ангилалд Япон, Солонгос, ОХУ-аас, мэргэжлийн ангилалд БНХАУ-аас дуучид өрсөлдөж байгаагаас хамгийн бага нь Дундговь аймгаас өрсөлдөж буй 8 настай охин, ахмад нь 86 настай дуучин өрсөлдөж байна.

Уралдааныг Соёл урлагийн их сургууль, Норовбанзад сан, Дундговь аймгийн ЗДТГ, Дэрэн сум, Монголын уртын дууны холбоо хамтран БСШУС-ны сайдын ивээл дор зохион байгуулаж байна.

Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсны нэрэмжит уртын дуучдын олон улсын анхдугаар уралдааны шүүгчээр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, профессор Н.Жанцанноров, Өвөрмонголын хөгжмийн зохиолч С.Энхбаяр, урлаг судлаач, доктор Д.Энхцэцэг, уртын дуучин Б.Батмэнд нар ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *