Categories
гадаад мэдээ

Олон тооны халим эрэг дээр гарчээ

Шинэ Зеланд улсын хойд эргийн нутагт халимны нүүдэл өөрчлөгдсөний улмаас өнгөрөгч пүрэв гарагт 20 гаруй халим эрэгт тулж ирсэн эмгэнэлтэй явдал гарсан байна. Байгаль хамгаалагчдыг ирэхэд тэдний 14 нь аль хэдийн үхсэн байдалтай байжээ. Аврагчид арга буюу зарим халимыг унтуулах арга хэмжээ авсан гэнэ.

Судлаачид яагаад эдгээр халим эрэг дээр удаа дараа гарч ирж байгаа шалтгааныг тодорхойлж чадахгүй байгаа аж. Халим эх газрын таталцах хүчийг сайн мэдэрч чиглэлээ өөрсдөө тодорхойлж чаддаг амьтан юм. Эрдэмтдийн халимнууд усан онгоцны дуу чимээ болон байгалийн орчны бохирдолын улмаас зүг чигээ алдсан байх магадлалтай гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. Харин зарим судлаачид эдгээр халимны аль нэг нь шархдсан учраас сүрэг нь түүний араас ирсэн байж болзошгүй гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *