Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй “Эргүүл” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Цагдаагийн албаны тухай хууль, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/121, 122 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан “Олон нийтийн цагдаагийн дүрэм”, журмын мэдлэг олгох, практикт хэрэглэх ур чадварыг сайжруулах, ажилтнуудын ажлын идэвхи санаачлагыг өрнүүлж, үр дүнг дээшлүүлэх зорилготой “Олон нийтийн цагдаагийн сургалт, зөвлөгөөн”-ийг Нийслэлийн цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвтэй хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөний үеэр олон нийтийн цагдаа нартай тус цагдаагийн газрын удирдлагаас хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, ажлын үр дүнгээр бусдыгаа хошуучлан ажилласан 6 олон нийтийн цагдааг Нийслэлийн цагдаагийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн б/663 дугаар тушаалаар “Баярын бичиг”-ээр шагналаа. Хууль тогтоомжид нийцүүлэн олон нийтийн цагдаагийн эрх зүйн орчныг сайжруулах, эрх, үүргээ биелүүлэх баталгааг хангахад Нийслэлийн цагдаагийн газраас ихээхэн анхаарснаар одоогоор “Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур”-ыг хангасан 75 олон нийтийн цагдаагийн ажилтныг цагдаагийн алба хаагчаар томилон ажиллуулж байна. Олон нийтийн цагдаа нар Нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний 9 сард зохион байгуулагдсан “Сар шинэ”, “Эргүүл”, “Хичээлийн шинэ жил” зэрэг нэгдсэн 5, хэсэгчилсэн 316 удаагийн арга хэмжээнд оролцож, цагдаагийн алба хаагчтай хамтран 84 гэмт хэргийг шуурхай илрүүлж, таслан зогсоон, 987 удаагийн хэргийн газрын хамгаалалтад ажиллан, хэсгийн байцаагчтай хамтран 15968 аж ахуй нэгж байгууллагад 10617 мэдэгдлийг хүргүүлэн биелэлтийг тооцуулж, 59521 иргэнд хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, ахуйн хүрээнд болон гудамж талбайд үйлдэгдсэн 4260 зөрчлийг шийдвэрлүүллээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 198 сургуулийн орчимд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “School police”-ийн эргүүлээр ажилласан 7021 эцэг, эхэд үүрэг гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж, сурагчдын хичээл цуглах, тарах үеэр зам, уулзвар, гарцуудад тодорхой цагуудад цагдаагийн 2752 алба хаагчийн хамт хяналт тавьж ажиллаж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаад байнагэж УБХЦГ-аас мэдээллээ.