Олон нийтийн цагдаагийн тоог тогтоож, ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэн Нийслэл хотод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс 32, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс 224 олон нийтийн цагдааг нэмж ажиллуулахаар болжээ. Олон нийтийн цагдаа нар хороолол доторх замын хөдөлгөөнийг зохицуулах, жолооч нарыг сааталгүй зорчуулах, замын цагдаагийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэн, явган зорчигчийн хөдөлгөөнд хяналт тавих зэрэг үүрэгтэй ажиллана. Олон нийтийн цагдаа нар 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал үүрэг гүйцэтгэнэ.