Categories
мэдээ спорт

Олон нийтийн марафон боллоо

“Ахиллис Монгол” олон улсын байгууллага, Ариг банк хамтран “Итгэл Найдвар Боломж” уриатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, олон нийтийн хагас марафон гүйлт зохион байгууллаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон марафонд арваас дээш насны бүх хүмүүс эрүүл, хөгжлийн бэрхшээлтэй гэх ангилалгүйгээр 3, 5, 10, 21 км-ын зайд хамтдаа гүйсэн юм. Харин гүйх иргэдээс тодорхой хэмжэээний хураамж авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хандивт зарцуулах юм байна.

Марафоны талаар Монголын анхны хиймэл хөлөн дээр гүйгч, тамирчин О.Саранчулуун “Урьд жилүүдэд энэ марафоныг “Хамтдаа гүйцгээе” нэрээр зохион байгуулсан. Энэ удаагийн гүйлт “Ахиллис Монгол” байгууллагын Монголд зохион байгуулж буй анхны, албан ёсны үйл ажиллагаа гэдгээрээ онцлогтой. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд итгэл, найдвар, дэмжлэг өгөх зорилготой” гэсэн юм.

Мөн тэрээр тус үйл ажиллагааг жил бүр зохион байгуулна гэж мэдэгдлээ.

“Итгэл Найдвар боломж-Улаанбаатар 2015” аянд хотын дарга Э.Бат-Үүл оролцож, 5 км зайд гүйх гэнэ. Мөн тэрээр олон нийтийг уриалан дэмжихээ ч илэрхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *