Энэ сарын 27-ны өдөр “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвийн хурлын их танхимд “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааны өдөр” болно. Тус Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төв ньХууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төв нь ЦЕГ-ын даргын 2014 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 70-р тушаалаар байгуулагдсан байна.
Олон-нийт цагдаагийн хамтын ажиллагаа нь иргэд , олон нийтийн аюулгүй, амар тайван ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд тулгарч буй асуудлаа засаг захиргаа цагдаагийн байгууллага, иргэдийн оролцоонд тулгуурлан хамтран шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааны цогц юм.
Тус төвийн гол зорилго нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж, тэдний итгэл, дэмжлэг, оролцоонд түшиглэсэн нээлттэй, үйлчилгээний байгууллага. Мөн иргэд олон нийтийн амар амгалан амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлийг бууруулахад чиглэсэн олон талт ажлыг олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа, итгэлцэл,түншлэлд тулгуурлан зохион байгуулж, хууль зүйн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлэх үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Үүний зэрэгцээ цагдаагийн хамтын ажиллагааны ач холбогдлыг бүхий л арга хэлбэрээр сурталчлах, иргэд аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллах түншлэл бий болгох, гэмт хэрэг зөрчлийг бууруулахад иргэдийн оролцоо, сайн дурын бүлгийг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, иргэд олон нийт болон цагдаагийн алба хаагчдал чиглэсэн соён гэгээрүүлэх ажил зохион байгуулж байгаа юм.