Categories
мэдээ спорт

Олимпийн сэлүүрт завины тэмцээний хуваарийг шуурганы улмаас өөрчилжээ

Халуун орны шуурга Японыг чиглэн урагшилж буйтай холбогдуулан Токиогийн олимпийн сэлүүрт завины тэмцээнүүдийн хуваарийг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ. Ийнхүү спортын энэ төрлийн тэмцээнүүдийг нэг өдрөөр хойшлуулж, ням гарагт зохион байгуулахаар болжээ.

Мөн даваа гаригт явуулахаар товлоод байсан эрэгтэй, эмэгтэйчүүдийн газцаарчилсан болон хосын төрлийн шөвгийн найм, хагас шигшээгийн тоглолтуудыг ням гарагт зохион байгуулахаар болжээ. Ингэснээр даваа гаригт сэлүүрт завины ямар ч тэмцээн болохгүй гэж Спортын хорооны төлөөлөгчид мэдээлсэн байна.

Халуун орны “Непартак” шуурга Японыг чиглэн урагшилж буйтай холбоотойгоор цаг агаарын байдал муудах төлөвтэй байгааг Цаг уурын байгууллагаас урьдчилан мэдээлжээ. Шуурга мягмар гаригийн орчимд Японы хойд хэсгээс зүүн нутгийг дайран өнгөрөх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаны төлөөлөгчид мягмар гарагт болох тэмцээнүүдийн хуваарийг нягталж байгаагаа мэдээлжээ.

Токиогийн олимпийн тэмцээнүүдийг цаг агаарын байдлын улмаас хойшлуулсан анхны тохиолдол энэ болж буй юм. Төлөөлөгчдийн мэдээлснээр, одоогийн байдлаар шуурга бусад тэмцээнүүдийн хуваарьт нөлөөлөх төлөвгүй байгаа боловч нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөлт гарч болзошгүй байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *