Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл зуны 31 дэх удаагийн олимпийн наадам энэ зун Бразилийн Рио Де Жанейро хотод зохион байгуулагдана. Одоогоор олимпийн наадмын бэлтгэл ажил хийгдэж байгаа ч тус улсад хамгийн өндөр тархалттай байгаа зика вирусээс үүдэн олон асуудал тулгарч байгааг наадмын зохион байгуулах хорооноос мэдээлсэн.
Гэсэн хэдий ч зика вирусын тархалт Олимпийн наадамд аюул болохгүй гэж зохион байгуулах хорооноос мэдэгдэж байна.
Ямартай ч зуны олимпийн 31 дэх наадмын тасалбарын 47 хувь зарагдсан байна. Ингэснээр 194 сая долларын борлуулалт хийсэн гэж зохион байгуулах хорооноос мэдэгджээ.