Categories
мэдээ спорт

Олимпийн наадмын нээлтийн ёслолд 20 мянган хүн оролцуулахаар төлөвлөжээ

Японы нийслэл Токио хотноо удахгүй болох зуны Олимпийн наадмыг зохион байгуулагчид наадмын нээлтийн ёслолд 20 мянга орчим хүнийг оролцуулахаар төлөвлөж байна гэж “Kyodo” агентлаг мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлж буйгаар, энэ тоонд жирийн үзэгчид болон наадмыг зохион байгуулж буй хүмүүсийн аль алиныг багтаажээ.

Токиогийн Олимп 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, энэ оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид гуравдугаар сарын 20-нд гаргасан юм. Харин Японы үзэгчдийн хувьд тоог нь хязгаарлах, амны хаалт заавал зүүх зэрэг нөхцөлтэйгөөр оруулах төлөвтэй байна. Мөн үзэгчдийн суудлаас чанга хашгирч, орилохыг хориглоно. Харин халдварын нөхцөл байдал дахин хүндэрсэн тохиолдолд дотоодын үзэгчидгүйгээр зохион байгуулахыг Японы эрх баригчид үгүйсгэхгүй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *