Categories
мэдээ спорт

Олимпийн наадмын марафон гүйлтийг өглөөний 5:30 цагт эхлүүлэхийг эмч нар уриалжээ

Японы эмч
нар өчигдөр Токио 2020 Зуны Олимпийн наадмыг зохион байгуулагчдад хандаж, наадмын
марафон гүйлтийн уралдааныг өглөө 5:30 цагаас эхлүүлэхийг уриалжээ.

Өглөө эрт
уралдааныг эхлүүлэхгүй бол өдрийн халууны улмаас тамирчид амиа алдах аюултайг
тэд анхааруулсан байна. Энэ зун Токиод түүхэнд тохиолдоогүй их халуун болсон.
Цаашдаа ч илүү их халдаг болно гэж үзэж байгаа.

Олимпийн
наадмыг зохион байгуулагчид өмнө нь халуунаас сэргийлэхийн тулд марафоны эхлэх
цагийг 30 минутаар урагшлуулж, өглөөний 7:00 цаг болгоод байв. Тэгвэл Японы
Анагаах Ухааны Холбооны эмч мэргэжилтнүүд үүнийг хангалтгүй гэж үзжээ.

“Бид үүнд их
санаа зовж байна. Хэт халуун агаар зөвхөн тамирчдад бус, зохион байгуулагч
ажилчдад, үзэгчдэд сөргөөр нөлөөлж, шуурхай дуудлагын ачааллыг нэмэгдүүлснээр
эмнэлгийн байгууллагууд, бусад өвчтөнүүдэд ноцтой асуудал үүсгэнэ гэж үзэж
байна” хэмээн Японы Анагаах Ухааны Холбооны тэргүүлэгч гишүүн Кимиюки Нагашима
ярьжээ.

Жил бүр Япон
даяар агаарын хэт халалтын улмаас хэдэн зуун хүн амиа алддаг. Өнгөрсөн зун энэ
тоо дээд хэмжээндээ хүрсэн юм. 1964 онд Токиод Зуны Олимпийн наадам зохион
байгуулагдахад чийглэг, халуун цаг агаараас зугтаж, аравдугаар сард шилжүүлж
байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *