Цар тахлын улмаас нэг жил хойшлогдоход хүрсэн Токио-2020 зуны Олимпийн наадмыг албан ёсны онцгой эрхтэйгээр өргөн нэвтрүүлгийн 13 телевиз шууд дамжуулан хүргэхээр боллоо.
Өмнө нь, Монголын телевизүүд зуны Олимпийн наадмыг хоёр удаа, тухайлбал, 2008 болон 2012 онд хамтран дамжуулж байсан түүхтэй. Хамтран ажилласны гол ололт нь Олимпийн бүхий л спортын төрлийн тэмцээн уралдааныг олон сувгаар цагалдалгүй шууд дамжуулах, тв үзэгчдэд дуртай спортоо мэргэжлийн тайлбартайгаар үзэх сонголтыг нь үлдээсэн явдал байлаа.
Үр өгөөжтэй энэхүү хамтын ажиллагааны туршлага дээр үндэслэн Токио-2020 зуны Олимпийн XXXII наадмын шууд дамжуулах албан ёсны онцгой эрхийг 13 телевиз хамтран авч үзэгчдийн хүртэл болгохоор боллоо. Телевизүүд нэгдсэн бодлого төлөвлөгөө, маркетинг, техник технологи болон хүний нөөцөөр ажиллах бөгөөд энэ хүрээнд телевизүүд Олимпийн наадам угтсан нэвтрүүлгүүд, мэдээ мэдээлэл, спорттанин мэдэхүйн контентууд бэлтгэж, 13 телевизийн эфир болон мэдээллийн бусад хэрэгслээр жигд түгээх юм.
Мөн, Олимпийн наадмын үеэр Токио хотноо 4 сурвалжлах баг ажиллах бөгөөд Монголын тамирчдын мэдээлэл, Олимпийн наадмын эргэн тойронд болж буйүйл явдлуудыг шуурхай хүргэхээр бэлтгэлээ хангажбайна.
Олон сувгийн сонголт нь үзэгчдэд нэгэн зэрэг 13 өөр спортыг үзэх боломж нээх бөгөөд Олимпизм, спортыг орон даяар түгээн дэлгэрүүлэхэд том түлхэц болох юм.
Дуу дүрсний өндөр чанар, мэргэжлийн тайлбар, хамгийн олон спортын төрөл үзүүлэх, хамгийн олон телевиз нэгдсэн Олимпын наадам эхлэхэд 99 хоног үлдлээ.
“United by Emotion”
C1, EAGLE NEWS TV, EDU TV, ETV, NTV, SBN, STAR TV, TM TV, TV5, TV8, TV9, UBS, VTV