Categories
мэдээ нийгэм

​Олимпийн гүүр, Налайхын явган хүний гарцын ажлыг зургадугаар сарын 30 гэхэд дуусгана || DNN.mn

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Энэ жилийн хувьд гадаад нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэл биднийг тойрохгүй, дайрах нь тодорхой боллоо. Өнгөрсөн хоёр жилийн турш цар тахлын амаргүй нөхцөлд ажиллаж ирсэн бол энэ жилийн хувьд БНХАУ-ын дотоодод ковид дахин сэргэж байгаа болон ОХУ, Украины цэрэг дайны нөхцөлтэй холбоотойгоор бэрхшээл учрах нь тодорхой байна. Дэлхийн захуудын ханш маш савлагаатай байна. Хоёр хөршийн нөхцөл байдал биднээс шалтгаалахгүй байгаа хэдий ч улсын ажил, нийслэлийн хөрөнгө оруулалт тасалдах ёсгүй. Одоо бидэнд цаг хугацаа алтнаас үнэтэй. 2022 он бол хамгийн чухал он. Тэр дундаа энэ оны дөрөв, тавдугаар сар маш хариуцлагатай сар шүү. Улаанбаатар хот эдэлбэр газар, автомашин, үл хөдлөх хөрөнгөө тоолж, өөрсдөө бүртгэдэг, татвар хураамжийг нь авдаг, биржийн үйл ажиллагааг ч өөрсдөө явуулдаг болох хэрэгтэй байна. Ингэж цэгцлэхгүй бол Улаанбаатар хот эзэнгүй айл шиг байна.

Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагуудаа торгох, шийтгэх, зогсоох биш, үйл ажиллагаа явуулах, орлого олох боломж, нөхцөлөөр бүрэн дүүрэн хангах хэрэгтэй” хэмээн өгүүлээд дараах үүрэг даалгаврыг холбогдох алба, агентлагийн дарга нарт өглөө.

-Олимпын гүүрийн явган замын ажил болоод Налайхын замын явган хүний гарцын ажлыг зургадугаар сарын 30-н гэхэд бүрэн дуусгах

-2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, замын сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудын худалдан авах ажиллагаа, тендерийн ажлуудыг эрс эрчимжүүлэх

-Мэргэжлийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, хяналтыг бүхий л шатанд сайжруулах

-Худалдан авах ажиллагааны цахим системд цаг тухайд нь ажлаа тайлагнаж, хугацаанд нь тайлагнаагүй удирдах албан тушаалтан, албан хаагчид хариуцлага тооцохыг үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *