Categories
мэдээ спорт

Олимпийн эрх олгох 3×3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээн маргааш эхэлнэ

“Токио-2020” олимпийн эрх олгох FIBA 3×3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээн маргааш 17:00 цагт эхэлнэ. Австри улсын Грац хотод энэ сарын 26-30 хооронд үргэлжлэх тэмцээнийг манай улсын эрэгтэй шигшээ баг зориод байгаа юм.

Эрэгтэй 20, эмэгтэй 20 баг тус бүр дөрвөн хэсэгт хуваагдан тоглох ба манай шигшээ баг A хэсэгт Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ багуудтай тоглоно.

Монголын шигшээ багийн тоглолтын хуваарь Улаанбаатарын цагаар:

  • Тавдугаар сарын 27. 01:30 цаг. Монгол – Польш
  • Тавдугаар сарын 27. 03:35 цаг. Монгол – Турк
  • Тавдугаар сарын 29. 01:30 цаг. Монгол – Чех
  • Тавдугаар сарын 29. 03:35 цаг. Монгол – Бразил

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *