Парисын олимпийн бамбарыг зохион бүтээгч Матью Леаннеур бамбарыг байршуулах тогоог олонд танилцуулжээ.
Олимпийн бамбарыг энэ сарын 9-нөөс Францын 400 гаруй хотоор аялуулахаар төлөвлөсөн. 10 гаруй хоног Грек орноор тойрч байгаад дөрөвдүгээр сарын 27-ноос Газар дундын тэнгисээр дамжаад тавдугаар сарын 8-нд Францын Марсельд очих аж.
Францын 400 гаруй хотоор явсны эцэст долдугаар сарын 14-нд Парист ирнэ.
Тогооны хэмжээ:
- Нийт тойргийн хэмжээ 1.35м
- Суурины хэмжээ 1.35м
- өндөр нь 1.15м
- Жин 95kg
- Материал: зэвэрдэггүй ган, хөнгөн цагаан
Эх сурвалж: Olympics.com