Олимпод оролцож медаль авна гэдэг эх орныхоо нэрийг Дэлхийд дуурсгаж, хөлс хүчээ урсган байж хүртдэг зүйл билээ. Тэгвэл улс орнууд олимпоос медаль авсан тамирчдыг хэрхэн шагнадаг тухай хүргэе.
Олимпоос медаль авсан тамирчинд олгох шагналын хэмжээгээрээ Сингапур улс тэргүүлж байна. Тодруулбал алтан медалийг 983 мянган ам.доллар, мөнгөн медаль 492 мянган ам.доллар, хүрэл медаль 245 мянган ам.доллараар үнэлэн урамшуулдаг ажээ.
Харин Малайз улс тамирчиддаа олгох шагналаараа хоёрдугаарт бичигдэж байна. Алтан медаль хүртсэн тамирчиндаа 600 мянган ам.долларын үнэд хүрэх алтан гулдмайгаар шагнахаа Малайз улсын Олимпийн хорооноос мэдэгдээд байна.
Казахстан улс алтан медалийг 250 мянган ам.доллар. Итали улс алтан медаль хүртсэн тамирчиндаа 189 мянган ам.доллараар шагнахаа амласан бол ОХУ 135 мянган ам.доллар шагнах аж. Мөн Гүржийн засгийн газар алтан медальтнаа 1.2 сая ам.доллараар шагнахаа мэдэгдсэн. Түүнчлэн Индонез 500 мянган ам.доллар, Азарбайжан 333 мянган ам.доллараар алтан медалийг үнэлж байна. Австрал улс алтан медаль хүртсэн тамирчнаа 20 мянган ам.доллар, мөнгөн медалийг 13.4 мянган ам.доллар, хүрэл медалийг 10 мянган ам.доллараар урамшууллах шийдвэр гаргажээ.
Харин АНУ алтан медальтнаа 25 мянга, мөнгөн медаль 15 мянга, хүрэл медаль 10 мянган ам. доллараар үнэлэн шагнадаг байна. Манай урд хөрш БНХАУ хувьд медаль хүртсэн тамирчиндаа дээд зэрэглэлийн орон сууц, автомашин, мөнгөн шагнал олгодог байна. Гэвч медаль хүртсэн тамирчиддаа олгох мөнгөн шангалын хэмжээ нууц байдаг ажээ.
Улс орнуудыг медалийн үнэлгээ:
Сингапур |
983 мянган ам.доллар |
Малайз |
600 мянган ам.доллар |
Индонез |
500 мянган ам.доллар |
Азербайжан |
333 мянган ам.доллар |
Казахстан |
250 мянган ам.доллар |
Итали |
189 мянган ам.доллар |
Франц |
135 мянган ам.доллар |
Орос |
86 мянган ам.доллар |
Өмнөд Африка |
47 мянган ам.доллар |
АНУ |
25 мянган ам.доллар |
Герман |
26 мянган ам.доллар |
Канад |
20 мянган ам.доллар |
Австрали |
20 мянган ам.доллар |
Тринидад, Тобаго |
1000-4000 ам.доллар |
Их британ, Норвеги, Швед, Хорват |
Урамшуулал олгодоггүй |
Б. Эрдэнэ-Очир