Олон улсын олимпийн хорооны эв санааны нэгдлийн сангийн дэмжлэгтэйгээр жүдо бөхийн дасгалжуулагчийн үндэсний семинар энэ сарын 15-17-нд Улаанбаатар хотноо болж байна. Семинарыг Олон улсын жүдо бөхийн холбооны мэргэжилтэн олимп, дэлхийн аварга Шинжи Хосокава удирдаж явууллаа. Тэрбээр энэ үеэрээ Спортын төв ордны жудо бөхийн бэлтгэлийн зааланд Монголын жүдо бөхийн дасгалжуулагч нарт хөл техникийг хэрхэн сайжруулах талаар хичээл заав.