Спортын Арбитрын Шүүх (CAS) -ээс ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг допинг хэрэглэсэн гэж үзлээ.
Энэ жил 17 настай К.Валиевагаас Бээжингийн олимпийн өмнөхөн авсан шинжилгээгээр зүрхний үйл ажиллагааг дэмжигч допингийн хориотой бэлдмэлийн жагсаалтад багтдаг триметазидин гэгч бодис илэрсэн билээ.
Шүүхээс тамирчны тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хассан. Үүгээр ч зогсохгүй 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас хойш үзүүлсэн амжилтыг нь хүчингүйд тооцлоо. Дээрх хугацаанд тэр Европын тивийн аварга болж олимпын багийн төрөлд алтан медаль хүртэж байв.