ОХУ-ын Батлан хамгаалах яам баасан гаригт Японтой газар нутгийн маргаантай Курилийн арлуудын өмнөд хэсэгт пуужингийн сургуулилт хийсэн талаар мэдэгдлээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчин Курилийн арлуудын өмнөд хэсэгт алсын зайн тусгалтай газар-агаар ангиллын “S-300” пуужингийн системийн сургуулилт хийсэн байна. “S-300” пуужингийн систем нь 400 километр зайд сөнөөгч онгоц устгах болон пуужингийн цохилт эсэргүүцэх чадамжтай гэж тооцогддог.
Японы тагнуулын байгууллагын мэдээллээр Москва газар нутгийн маргаантай Курилийн арлуудын өмнөд хэсэгт орших Эторофү, Кунашири арлууд дээр байршиж байсан Оросын цэргийн хүчний дийлэнх хэсгийг Украин дахь цэргийн ажиллагаанд оролцуулахаар зүүн Европ руу дайчилсан аж. Тиймээс ажиглагчид газар нутгийн маргаантай бүсэд гэнэтийн пуужингийн сургуулилт хийсэн явдал нь Кремлийн зүгээс Япон болон Азийн бусад орнуудад анхааруулга өгсөн дохио гэж дүгнэж байгаа юм.