Categories
гадаад мэдээ

ОХУ нислэгээ сэргээсэн 52 улсын тоонд Монгол Улс багтав DNN.mn

ОХУ-ын засгийн газар дэлхийн 52 улстай агаарын зорчигч тээврийн үйлчилгээгээ дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн сэргээж байгааг өчигдөр зарлажээ.

Иргэний агаарын тээврийн хориг нь тус улсын цар тахалтай тэмцэх арга хэмжээнүүдийн нэг байсан юм. Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар тархалт буурсан нь уг хоригийг цуцлах шалтгаан болсон байна.

Эдгээр 52 улсыг ОХУ-ын эсрэг авсан Өрнөдийн эдийн засгийн хоригт нэгдээгүй, “найрамдалт харилцаатай” орнууд гэж ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин онцолжээ.

Тэдгээр улсуудад Алжир, Афганистан, Аргентин, Бахрейн, Босни Герцеговин, Ботсвана, Бразил, Хятад, Коста Рика, Египет, Этиоп, Фижи, Хонконг, Израил, Энэтхэг, Индонез, Ирак, Ямайк, Йордан, Кени, Кувейт, Ливан, Лесото, Маврики, Мадагаскар, Малайз, Мальдив, Морокко, Мозамбик, Молдов, Монгол, Мьянмар, Намиби, Умард Солонгос, Оман, Пакистан, Перу, Филиппин, Саудын Араб, Сейшелийн арлууд, Серби, Шри Ланка, Сири, Тайланд, Танзани, Тунис, Турк, Уругвай, Венесуэл, Вьетнам, Зимбабве багтсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *