Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий А хэсгийн хоёр дахь тойргийн тоглолт ОХУ-Египет улсын шигшээ багуудын халз тулаанаар эхлэв. Санкт-Петербург хотын “Санкт-Петербург” цэнгэлдэхэд 64468 үзэгчдийн өмнө 3:1-ээр оросууд өрсөлдөгчөө хожиж энэ удаагийн ДАШТ-ий 2 дахь ялалтаа байгууллаа.
Тус тэмцээний хоёрдугаар хагасын 47 дахь минутад Египетийн Ахмед Фатхи өөрийн хаалгандаа авто гоол хийснээр онооны харьцаа 1:0 болж оросууд тэргүүлж эхэлсэн.
Харин Денис Черышев 59 дэх минутад гоол оруулснаар 2:0 болсон бол Артем Дзюба гуравхан минутын дараа буюу 62 дахь минутад дахин гоолдож 3:0-ээр ОХУ-ын шигшээ баг хол тэргүүлж хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөсөн юм. Ийнхүү Артем Дзюба 3 гоол оруулж, К.Роналдагийн хамт мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.