Categories
гадаад мэдээ нүүр-хуудасны-шинэ-оцлох

​ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

ОХУ-ын Засгийн газраас жил бүр Монгол Улсын иргэдэд зориулан тус улсын их, дээд сургуульд 4-6 жил үнэгүй суралцах 500 тэтгэлэгт хуваарийг гаргадаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ адил төвшний тэтгэлэг авч буй дэлхийн орнуудтай харьцуулахад манай улс нэгдүгээрт жагсдаг юм. ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар 2012 оноос эхлэн дээрх 500 хуваарийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын нутаг дэвсгэрт БШУЯ-тай хамтран зохион байгуулж байна.

Энэ жил цар тахлын нөхцөл байдлыг харгалзан шалгаруулалт зөвхөн цахимаар явагдаж байгаа бөгөөд http://education-in-russia.com сайтаар бүртгүүлэх юм. Уг бүртгэлийн нэгдсэн систем 2021 оны хоёрдугаар сарын 20-нд автоматаар хаагдах ба монгол элсэгч нар амжиж бүртгүүлснээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тэргүүлэх их, дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ бакалавр, магистр, докторантур болон ординатурт суралцах боломжтой юм.

Тавигдах ерөнхий шаардлага:

Бакалаврын сургалтанд горилогчид:

-Дунд сургууль төгсөгчид: аттестатын дүн “A”, “B” дүнтэй байх (мэргэжлийн бус чиглэлээр бол 2 “C” дүнг зөвшөөрнө)

-1, 2-р курсын оюутнууд: Голч оноо 2,8-аас доошгүй байх

Магистр, аспирантурын сургалтанд горилогчид:

-Голч оноо 2,8-аас доошгүй байх

Сонгон шалгаруулалт нь дараахь 2 үе шаттай явагдана:

Нэгдүгээр үе шат: Оросын шинжлэх ухаан соёлын төв буюу РЦНК-с доорхи дарааллаар зохион байгуулагдана.

Баримт бичгийн шалгаруулалт. Үүнд оролцохын тулд EDU.RS.GOV.RU сайтанд бүртүүлж, холбогдох баримт бичгүүдээ хавсаргана (1сарын 20-ноос 2 сарын 20-ны 00:00 цаг хүртэл).

Мэргэжлийн чиглэлийн шалгалтууд

Шалгалтанд тэнцсэн элсэгчдийн баримт бичгийн бүрдүүлэлт

Хоёрдугаар үе шат: ОХУ-ын Боловсролын яам, Россотрудничество агентлаг болон их дээд сургуулиуд нь РЦНК-с ирүүлсэн материалуудыг үзэж, танилцсанаар элсэгчдийн их сургуулиуд дахь хуваарьлалтыг хийнэ.

Эх сурвалж: edurussia.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *